Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“2019 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГӨХИЙГ УРЬЖ БАЙНА

2018-10-16

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс хамтран 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт аймгийн ЗДТГ-ын Хурлын ТАНХИМД “2019 ОНД ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТТӨСВИЙН ТӨСӨЛД ИРГЭДЭЭС САНАЛ АВАХ НЬ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах тул Багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, Засаг дарга нар, иргэд идэвхтэй оролцон, 2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсвийн төсөлд саналаа илэрхийлэхийг урьж байна.

Хэлэлцүүлгийн үеэр аймгийн Ерөнхий эдийн засагч Б.Батсүх 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх мэдээлэл болон “2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний төсвийн төслийг олон нийтэд танилцуулах бөгөөд иргэдээс санал авч тусгах юм.  

 

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ТАНХИМ

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%