Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ах дүүгийн найрамдалт харилцаат Дархан-Улан-Үдэ хотуудын ахмад ширээний теннисчдийн уулзалт тэмцээн боллоо

2018-10-15

1967 онд анх ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон 51 жилийн түүхтэй Дархан-Улан-Үдэ хотуудын ахмад ширээний теннисчдийн уулзалт тэмцээн аймгийн ЗДТГ-ын спорт зааланд амжилттай болж өндөрлөлөө. Тус уулзалт тэмцээнийг зохион байгуулах саналыг Дархан хот дахь ОХУ-ын Ерөнхий Консул А.Ц.Доржиев гаргажээ. ОХУ-ын Буриадын БНУ-ын нийслэл Улан-Үдэ хотын багт Самданов Малерий Николаевич / Хүүхдийн спортын сургуулийн шатрын дасгалжуулагч/, Улан-Үдэ хотын Бөхийн спортын дасгалжуулагч Самбуев Павел Менсиевич, Буриадын Мэдээллийн технологийн дээд сургуулийн ахлах багш Жаргал Нямбуевич нэр оролцож байгаа бол Дархан хотын нэгдүгээр багт ахмад тамирчин Г.Сүхболд, АШУҮИС-ийн доктор ахмад тамирчин Д.Алтайхүү, спортын дэд мастер Музейн захирал Д.Жамбалдорж нар оржээ. Харин Дарханы хоёрдугаар багт Спортын мастер Л.Завьмөнх, Спортын дэд мастер Ч.Батмөнгөн, Ахмад тамирчин Д.Ёндонгомбо нар багтан нөхөрсөг тоглолт хийлээ. Энэхүү тэмцээнийг намрын сүүл сарын Шинийн гуравны бэлэгт сайн өдөр зохион байгуулсан бөгөөд нэгдүгээр байранд Улан-Үдэ хотын баг удаах байруудад Дархан – 1 баг, Дархан-2 баг орсон байна.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%