Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ДАРХАН БРЭНД” ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

2018-10-15

 “Дархан брэнд” шилдэг бүтээлийн уралдаан 2018 оны 10 дугаар сарын 15-наас эхлэн 11 дүгээр сарын 06-нийг хүртэл зарлагдаж байна. Өнөөдөр /2018.10.15/ энэ сэдвийн хүрээнд холбогдох мэргэжилтнүүд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Өсвөр үе, залуучуудын дунд шинэ сэтгэлгээ бүхий өөрчлөлтийг бодитоор уриалан, зохион байгуулах, шинжлэх ухаан, бүтээлч санааг нь дэмжиж, оюуны өмчөө амьдралдаа ашиглах, нийгмийн гол дүр болох зохион бүтээгч болон эдийн засгийн хөгжилд нөлөөлөх залуу авьяастныг илрүүлж, аймгийн брэнд бүтэгдэхүүнийг бий болгох, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор энэхүү уралдааныг явуулж байгаа ажээ. 15-34 насны бүх залуус энэхүү уралдаанд оролцох боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 8808-8400, 9428-9898 дугаараас лавлах боломжтой.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%