Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЙН ХҮРЭЭНД 15 ДУГААР БАГТ ҮЕРИЙН ХАМГААЛАЛТЫН ТҮР СУВАГ БАЙГУУЛЖ БАЙНА

2018-10-12

Дархан сум, аймгийн гамшгаас хамгаалах Түлш эрчим хүчний албаны хамтарсан команд штабын сургууль энэ сарын 08-16-ны өдрүүдэд явагдана. Үүний хүрээнд өнөөдөр /2018.10.12/ дадлага ажлыг эхлүүлэн өнгөрсөн хавар 15 дугаар багийн 9 дүгээр хэсэгт буусан шар усны үерийн улмаас үүссэн хүндрэлийг арилгах ажиллагааг зохион байгуулж, үерээс хамгаалах 400м түр суваг татах ажлыг хийж байна. Ажиллагаанд 11 техник хэрэгсэл, мэргэжлийн ангийн 140 гаруй бие бүрэлдэхүүн хүрз бусад багаж зэвсэглэмжтэй оролцож байна. Ирэх оны улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх үерийн хамгаалалтын далан, сувгийн ажлаас өмнө хаврын шар усны үер буух эрсдэл өндөр байгаа тул ийнхүү урьдчилан сэргийлэх зорилгоор үерийн хамгаалалтын түр сувагчлалыг байгуулж байгаа юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%