Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ц.Энхжаргал: Бид өөрсдөө бизнес хийж байгаа учраас тэр болгон төрөөс дэмжлэг харах нь буруу юм

2018-10-09

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутгуудаар явж, ургац хураалтын явцтай танилцах үеэрээ /2018.10.08/ манай аймгийн Хонгор суманд үйл ажиллагаа явуулдаг “Өглөгчийн хэрэм” ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Тус компани нь 12 ажилтантай бөгөөд энэ онд 1100 га-д улаан буудай, 200 га-д тосны ургамал тарьжээ. Өнөөдрийн байдлаар 60 хувийн хураалттай байгаа бөгөөд цаг агаар тогтвортой байвал үлдсэн 40 хувиа өөрсдийн хүчээр хураах боломжтой гэдгээ танилцууллаа. Монгол улсын Ерөнхий сайдтай уулзах үеэр тус компанийн захирал Ц.Энхжаргал “Бүх зүйлийг төрөөс харах нь буруу. Бид өөрсдөө бизнес хийж байгаа хүмүүс учраас болохгүй гэдгийг онцлоод үлдсэн 40 хувийн ургацаа бид өөрсдийн хүн хүч болоод техникийн тусламжтайгаар хураан авч чадна гэдгээ” илэрхийллээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%