Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАВХЛАН ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ БАЙНА

2018-10-08

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан энэ сарын 6-8-ны ѳдрүүдэд тойрогтоо ажиллаж Дархан сумын 10-16 дугаар багийн иргэдтэй уулзах юм. Түүний уулзалт  /2018.10.06/ 12:00 цагт 15 дугаар багаас эхлэв. Уулзалтын эхэнд тэрээр УИХ-аас баталсан хууль тогтоомж, шийдвэрийг сурталчлан, тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа.

Дархан сумын 15 дугаар баг 9 мянга орчим хүн амтай. Монгол улсын хэмжээнд хамгийн том баг. Энэ онд тус багт улсын тѳсвийн 700 сая тѳгрѳгийн хѳрѳнгѳ оруулалтаар "Багийн хѳгжлийн тѳв"-ийг барьж ашиглалтад оруулахаар барилгын ажлыг хийж байна. Мѳн аймгийн тѳсвийн 150 сая тѳгрѳгѳѳр 1, 2 дугаар хэсгийн 420 метр замыг хатуу хучилттай болгосноос гадна аймаг, сумын ИТХ-ын тѳлѳѳлѳгчид аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран 4, 10, 7, 8 дугаар хэсгүүдийн шороон замыг сайжруулан засварлах ажлыг хийжээ. Түүчлэн Дархан сумын ОНХС-ын 42.5 сая тѳгрѳгѳѳр 9 дүгээр хэсэгт далан нэвтрэх гүүр байгуулах, 6 дугаар хэсэгт гүний худаг барих , 4 дүгээр хэсэгт хүүхдийн тоглоомын талбай байгуулах зэрэг бүтээн байгуулалт, хѳрѳнгѳ оруулалтын олон ажлуудыг гүйцэтгэсэн аж.

Тэгвэл 2019 онд тус багийн 10 дугаар хэсгээс 4 дүгээр хэсгийг тойрч тѳв замтай холбогдох хатуу хучилттай 2.084км авто замын ажил, "Од" цогцолбор сургуулийн спорт заалны ѳргѳтгѳл, Хүслийн хотхон дахь 24 дүгээр цэцэрлэгийн ѳргѳтгѳл зэрэг ажлуудыг улсын тѳсвийн хѳрѳнгѳѳр санхүүжүүлэх хѳрѳнгѳ оруулалтын тѳсѳлд саналаа хүргүүлснийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан хэлэв.

Уулзалтын үеэр жороор олгодог эмийн хѳнгѳлѳлт, гэрэлтүүлэг, айл ѳрхүүдийн цахилгаан хангамж, замын ѳргѳтгѳл шинэчлэл, ажлын байр, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж гээд олон асуудлаар иргэд санал бодлоо илэрхийлж, хариулт хүссэн юм.

Иргэдийн асуултад УИХ-ын гишүүн Б.Жавхлан хариулахдаа: "Азийн хѳгжлийн банкны санхүүжилтээр ирэх онд 15 дугаар багт 1000 хүүхдийн Эко сургууль барих барилгын ажлыг эхлүүлэхээр талуудтай ажил хэргийн уулзалтуудыг хийж байгаа. Мѳн ОУХТ-Хабитат чиглэлийн 1,2км авто замын ажлыг улсын тѳсвийн хѳрѳнгѳѳр 2019 онд хийхээр тѳлѳвлѳѳд байна" гэсэн юм.

Харин гэрэлтүүлгийн хувьд энэ онд тус багийн 7, 9, 10 дугаар хэсгийн гол гудамжаар нийт 143 ширхэг лед гэрэл суурилуулсан бол ирэх онд мѳн Азийн хѳгжлийн банкны санхүүжилтээр 4 хэсэгт 155 гэрэлтүүлэг шинээр тавих ажлыг хийхээр худалдан авах ажлыг зарласан байгаа тухай аймгийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч Д.Батбаяр, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх нар иргэдэд мэдээллээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан энэ сарын 07-ны ѳдѳр Дархан сумын 10, 11, 12 дугаар баг, 08-ны ѳдѳр 13, 14, 16 дугаар багийн иргэдтэй уулзалтаа үргэлжлүүлэх юм.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%