Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨСВӨРИЙН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫГ ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦУУЛЖЭЭ

2018-10-08

Өсвөрийн байгаль хамгаалагч бүлгэмийн хүүхэд багачууд, өсвөр, залуу үеийнхэнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уламжлалт зан заншлаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгох зорилтыг аймгийн хэмжээнд дэвшүүлээд байгаа. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Ерөнхий боловсролын гурван сургуулийн нийт 23-н багш, сурагчдыг Шарын гол сумын “Домогт шарын гол” ХХК-ийн гэрээгээр эзэмшиж байгаа ойн сангийн “Ойн гайхамшиг” мод үржүүлэг, судалгааны төвтэй танилцуулах нэг өдрийн аялалыг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас зохион явуулжээ. Тус өдөрлөгт сурагч хүүхдүүд мод хэрхэн тарих, ургуулах, арчилах, модны ашиг тус, байгаль орчноо хайрлан хамгаалах тухай мэдлэгийг хуримтлуулсан юм. Мөн багш, сурагчдын дунд Байгаль орчны талаарх танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгуулж багш сурагчдыг урамшууллаа. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%