Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Шилжин явах цомын эзнээр Хаан банкны хамт олон шалгарчээ

2018-10-08

Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн Холбооноос хамтран ажиллагч, гишүүн байгууллагуудын дунд зохион явуулж буй эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах “Дарханы бүсгүйчүүд - 2018” гар бөмбөгийн тэмцээн 2018 оны 10 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд аймгийн Спортын ордонд явагдаж аваргуудаа шалгаруулсан байна. Тэмцээнд нийтдээ 20-н баг оролцож хурд хүч, авхаалж самбаагаараа тэргүүн байр, шилжин явах цомын эзнээр Хаан банкны хамт олон шалгарсан бол удаах байруудад “Дархан Ус суваг” ХК, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн хамт олон шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, медалийн эзэд болцгоожээ. Харин шилдэг хөгжөөн дэмжигчээр Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн үлээвэр найрал хөгжмийн анги шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсан бол Шилдэг тоглогчоор Хаан банкны эрхлэгч Д.Мөнхзул шалгарчээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%