Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр /2018.09.27/ боллоо.
Тус зөвлөл нь үндсэн чиг үүргийнхээ дагуу орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн ААНБ-уудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй арга хэмжээний тайлантай танилцаж, тодорхой заавар чиглэл өгч ажилладаг бөгөөд энэ удаагийн хурлаар ГБХЗХГ-ын “Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 онд хийсэн ажил, үр дүн, цаашид хийх ажлын талаарх мэдээлэл”, Дархан-Ус суваг ХК-ийн “Байгууллагын хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, түүний үр дүн, цаашид хийх ажлын талаарх мэдээлэл”-тэй тус тус танилцлаа.