Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗАСАГ ЗАХИРГАА, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО ХУРАЛДАВ

2018-09-27

Аймгийн ИТХ-ын Засаг захиргаа хууль, эрх зүйн бодлого хяналтын хороо /2018.09.26/ аймгийн ЗГҮАХ-ийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ үнэлгээний дүнтэй танилцлаа.
Хуралд тус хорооны дарга Т.Ганболд, гишүүн Д.Хүрэлчимэг, хэлэлцэх асуудалтай холбогдуулан Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан, мэргэжилтэн О.Мөнхсүрэн, Д.Цэрэнлхам нар оролцов. 
Хурлын үеэр ЗГҮАХ-ийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний дүнтэй танилцсан бөгөөд Төлөөлөгчид 2019 оны 1 дүгээр улиралд багтаан ЗГҮАХ-ийн хэрэгжилтийг 2018 оны жилийн эцэс, өмнөх 2 жилийг нэгтгэж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах санал гаргалаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%