УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын
10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг
хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэснээс хойш эдүгээ 22 дахь жилдээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр
хүүхдэд төрөөс хүндэтгэл үзүүлэх ажиллагааг зохион байгуулан хийж хэвшээд
байна.
Улс төрийн хилс
хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагаа 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс
эхэлж, энэ хугацаанд 30 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээж, цагаатгажээ.
Манай
улсын түүхэнд бараанаар тэмдэглэгдэн үлдсэн улс
төрийн хэлмэгдүүлэлт 1922-1990 оны хооронд явагдсан бөгөөд ТЕГ-ын
бүрэн бус мэдээгээр энэ хугацаанд 36 мянга орчим хүн хэлмэгдсэн байна.
Мөн 1939
оноос өнөөг хүртэл хүртэл нийт 31.604 хүнийг цагаатгасан ба эдгээр
иргэдийн 20.637 нь буудан алах, 8.032 нь хорих ялаар шийтгүүлжээ.
2018 оны нэгдүгээр
сарын 12-нд Засгийн газраас улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн
олговор олгох тухай хуулийг шинэчлэн баталсан юм. Уг хуулиар хэлмэгдэгсдийн
амьд сэрүүн байгаа ар гэрийнхэнд 40-80 сая хүртэлх төгрөгийн нөхөн олговор
олгож, цагаатгах ажлыг 2020.12.31 хүртэл үргэлжлүүлэхээр болсон юм.
Дашрамд
дурдахад, уг хууль мөрдөгдөж эхэлсэн 20 жилийн хугацаанд улс төрийн хилс хэрэгт
хэлмэгдэгч, тэдний гэр бүлийн 18.178 иргэнд 16.4 тэрбум төгрөгийн нөхөн
олговор, амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр
болох 153 иргэнд орон сууц, 204 иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор
олгожээ.
Мөн Хараагийн Дарь Эхийн гэцэгдаржаалин
хийдэд буяны ерөөл хурж, 108 зул өргөлөө.