Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийн дурсгалыг хүндэтгэх өдөр "-ийг тэмдэглэв

2018-09-10

‘’Хэлмэгдэгсдийн өдөр’’-ийг жил бүрийн 9-р сарын 10-ны өдөр улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссоос хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдүүд, сурагчид оролцов.

Архангай аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс аймгийн ИТХТ-ийн тогтоолоор 1997 онд байгуулагдсан бөгөөд Комиссын даргаар аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн даргаар аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, гишүүдээр хэлтэс, агентлагийн дарга нар ажилладаг байна.

 Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдэгсэд, тэдний үр хүүхдүүд, гэр бүлийнхэнд тусламж дэмжлэг үзүүлэх, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын заавар зөвлөмжийг хэрэгжүүлэх зэрэг ажлыг хийсээр иржээ.



“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%