Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 11 дүгээр хуралдааныг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хуралдуулахаар зарласан. Уг Хуралдаанаар 2018 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай асуудлыг хэлэлцүүлэхтэй холбогдуулан өнөөдөр /2018.09.07/ Өмч, төсөв санхүү, эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороо хуралдаж төсвийн тодотголын төсөвтэй танилцлаа.
Тус хороо танилцсан асуудлаар дүгнэлт гаргаж, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр болох Тэргүүлэгчдийн хурал болон ээлжит бус 11 дүгээр хуралдаанд танилцуулах юм.