Монгол Улс
жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг
хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Улс төрийн хилс
хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагаа 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс
эхэлж, энэ хугацаанд 30 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээж, цагаатгажээ.
Одоогийн байдлаар хэлмэгдээд цагаатгагдсан 17400 гаруй иргэнд төрөөс 17,0 орчим тэрбум төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна.
“Улс
төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай”
хуулинд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр
дараах нэмэлт өөрчлөлт орсон байна. Үүнд: 1.Улс төрийн хилс хэрэгт
холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл
хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш
10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг;
2.Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар
шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/,
эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас
барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг тус тус олгохоор хуульчилсан байна. Уг нөхөн олговрыг
2019 оноос шат дараатай олгох юм байна.