Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлэгт 121 иргэн оролцлоо

2014-09-10

    “Иргэдээсээ асуу, иргэдээ сонс, иргэдээрээ шийдүүл” уриатай ажиллаж буй аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим нь жилийн ажлын төлөвлөгөөнд туссаны дагуу “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран зохион байгууллаа.
      Дархан-Уул аймгийн хэмжээнд 2014 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 470 гэмт хэрэг үйлдэгдэн гарсан ба өнгөрсөн оны мөн үеэс 65 гэмт хэргээр буюу 39.8 хувиар өссөн. Нийт 470 гэмт хэргийн 231 буюу 49,1 хувийг хөнгөн гэмт хэрэг, 195 буюу 41,4 хувийг хүндэвтэр гэмт хэрэг, 34 буюу 7,2 хувийг хүнд гэмт хэрэг, 10 буюу 2,1 хувийг онц хүнд  гэмт хэрэг эзэлж байгаа тухай тоон мэдээ гарсан байна. Энэ бүхнээс авч үзэхэд гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд сум, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж байгууллага, иргэн нэг бүрийн оролцоог нэмэгдүүлэх шаардлага харагдаж байгаа юм.
     Энэ чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар үнэтэй санал санаачилгууд өнөөдрийн хэлэлцүүлгээс гарч, тэдгээр саналуудыг  аймгийн төр, захиргаа, хууль хяналтын байгууллагын нэгдсэн бодлого чиглэл, аймгийн ГХУСАЗЗөвлөлийн үйл ажиллагаанд тусгаж ажиллах болно гэж хэлэлцүүлгийн эхэнд зохион байгуулагчдаас онцлосон юм.
     “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо” хэлэлцүүлэгт ААНБ, Дархан сумын баг, иргэд олон нийт, оюутнуудын төлөөлөл бүхий нийт 120 гаруй гаруй иргэн хамрагдаж, гэмт хэргийн гаралтыг бууруулахад хэрхэн хамтарч ажиллах талаар өөр өөрийн саналыг дэвшүүлсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр:
  • 16 дугаар багийн орчимд хөл хөдөлгөөн ихтэй байдаг. Архи зардаг цэгийг цөөрүүлэх хэрэгтэй байна. Согтуу архаг архичид модон дотор сууж их архиддаг, орчин их бохирдуулдаг,  үйлчилгээний төвийн архичдийг цэвэрлээд өгөөч.
  •  Өсвөр насны хүүхдүүдийн хичээлийн программд нь зохих хэмжээний хуулийн мэдлэг олгох цаг оруулж, дэг журам, сахилга бат хүмүүжлийн  талаар сэтгэхүйд нь нөлөөлөх сургалтыг зохион байгуулах хэрэгтэй.
  •  Гэр хорооллын айлд хулгай их орж байна. Нэн ялангуя Хабитат хороололд гэрэлтүүлэг, камер тавих,
  • Цагдаагийн мэдээлэл, ухуулах хуудсыг багууд дээр байршуулах, жишээ нь худаг, дэлгүүрийн гадаа
  •  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар утсан холбоог ашиглаж мобикомтой хамтарч, гар утсаар нь сэрэмжлүүлэг явуулж байх
  •  “Оюутан цагдаа”-г нууцлалын түвшинд Дархан-Уул аймагт  хэрэгжүүлэх
  •  Камергүй газруудыг камержуулах, ялангуяа байгууллага үйлчилгээний газруудын хяналтын камер ажиллаж байгаа эсэхэд үе үе хяналт тавьж байх хэрэгтэй.
  •  Телевизэд 7 хоногт 1 удаа мэдээлэл  явуулдаг тогтмол цагтай болох, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шууд нэвтрүүлэг сурталчилгаа  хийх
  • Нийтийг хамарсан яриа хийх, сургалт явуулах иргэдийн эрх үүргийг танилцуулах
  • Цагдаагийн хэсгүүдийг нэмж, эргүүлийн цагдааг  тогтмол бус янз бүрийн цаг хугацаанд явуулах
  • Аж ахуйн нэгж байгууллага болон сургууль цэцэрлэгийг илүү их хамруулан хамтран ажиллах, хамтын  оролцоог нэмэгдүүлэх
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахихад  дан ганц цагдаа хүрэхгүй, аймаг сум багтай хамтарч ажиллах хэрэгтэй
  • Өсвөр үе, залуучуудад нийтийг хамарсан сургалт зөвлөгөөн явуулж, мэдээлэл өгөх, мөн цагдаа нар зан харьцаагаа сайжруулах. Ард иргэдийн хүсэлтийг хурдан шуурхай үйлчилж биелүүлэх хэрэгтэй зэрэг олон саналыг гаргасан юм.
    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоог идэвхжүүлж, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн идэвхтэй санал, санаачлага, үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж ажиллахыг энэхүү хэлэлцүүлгээс нийт аж ахуйн нэгж байгууллага иргэдэд уриаллаа.



“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%