Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аргалахгүй, Авлигагүй, Архигүй

2014-09-09

Увс аймгийн ИТХ-ын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2013 онд ажлын үзүүлэлтээрээ тэргүүлсэн Давст сумын ИТХ-ын дарга Д.Ганбаатарын ажлын явц үр дүнг газар дээр нь танилцаж бусад сумдын ИТХ-ын дарга нарт сурталчилах, харилцан мэдээлэл солилцож, тулгамдсан асуудлаар ярилцлага, хэлэлцүүлэг хийх цугларалт, сургалтыг 2014 оны 08 сарын 15-16 ны өдрүүдэд Давст суманд зохион байгуулна.

Тус сумын ИТХ-ын дарга Д.Ганбаатар нь  2013 онд Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх үүднээс
  • Аргалахгүй
  • Авлигагүй
  • Архигүй гэсэн 
3 А зорилтыг дэвшүүлэн ажиллаж амжилттай хэрэгжүүлсэн юм. Төрийн албан хаагчид нь хийж буй ажилдаа хариуцлагатай хандаж, үйлчилгээг иргэдэд ил тод хүртээмжтэй, хүнд сурталгүй хүргэхэд чиглэгдсэн  энэхүү ажлын хүрээнд  хүрээнд хийгдсэн 3 А-ийн эсрэг жагсаалд сумын нийт 400 гаруй  иргэн, хүүхэд залуучууд оролцсон юм.

Мөн бүх нийтээр мод тарих санаачлага гарган  сумын ИТХ-н Тэргүүлэгчдээс 2013.05.12-ны А/24 тоот тогтоолоор  уг арга хэмжээний хүрээнд бүх албан байгууллага,ААН, иргэдийг мод тарих ажилд уриалж сумын төвийн багт 900-аад модыг тарьж моджуулах, цэцэгжүүлэх ажлуудыг зохион байгуулж ажил үйлсээрээ  аймагтаа тэргүүлсэн ажээ.

Туршлага солилцох энэхүү ажлын хүрээнд Давст сумын  ИТХ-ын дотоод ажил, иргэний танхимын үйл ажиллагаатай болон төсөвт байгууллагуудын ажил байдалтай сургалтанд оролцогчдыг танилцуулан, “Иргэдийн хурлын даргын манлайлал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
2014 оны 08 сарын 15-16-ны өдрүүдэд Давст суманд зохиогдох тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, нарийн бичгийн дарга Б.Оюунбат болон бусад 18 сумын ИТХ-ын дарга нар аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэнүүд оролцоно.
Увс аймгийн Давст сумын ИТХ-нь 2013 оныг 3 А зорилт тавин ажилласан бол 2014 оныг
  • Бүгдээрээ хэлэлцэе
  • Боломжийг нээе
  • Бүтээн босгоё  
гэсэн 3 Б зорилтын хүрээнд ажиллаж байна.
Шинэ санаачлага гарган ажиллаж байгаа Увс аймгийн Давст сумын ИТХ-ын талаархи мэдээ мэдээллийг цаг тухай бүр та бүхэнд хүргэх болно.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%