Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЗУЛЗАГЫН ГОЛ ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН АМРАГЧ ХҮҮХДЭД ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС СУРГАЛТ ХИЙЖЭЭ

2018-06-28

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн 1 дүгээр ээлжийн 135 хүүхдэд үер усны осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг ахиулах зорилгоор 1,3 цагийн танхимын болон дадлага сургалтыг хийжээ. Дадлага сургуулиар гол усны осолд өртөгсдийн шалтгаан нөхцөл, түүнээс хэрхэн сэргийлэх мөн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх гал түймэр гарсан тохиолдолд хээрийн нөхцөлд хэрхэн унтраах, объектын нөхцөлд хэрхэн унтраах, гал унтраах анхан шатны багаж ажиллуулах зарчим зэрэг сэдвээр сургалт хийж хүүхэд багачуудын сонирхсон асуултад хариулж, гал унтраагуураар гал унтраах дадлага хийлгэсэн байна

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%