Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу "Тогтвортой амьжиргаа-3 төсөл"-ийн хүрээнд сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд " Жилийн гүйцэтгэлийн үнэлгээ" хийж шалгуур үзүүлэлт хангасан сумдын ОНХСанд улсын төсвөөс олгох шилжүүлгээс гадна нэмэлт эх үүсвэрээр урамшуулал, дэмжлэг олгож байна.
ОНХС-ийн хэрэгжилтэд үнэлгээ хийх ажлын хэсэг Номгон суманд 2018.06.14-ний өдрөөс эхлэн ажиллаж байна.
Тус үнэлгээгээр ОНХС-ийн төсөл арга хэмжээг эрэмбэлэхэд иргэдийн оролцоог хангаж буй байдал, төсвийн төлөвлөлт, бэлтгэл,гүйцэтгэл, ил тод мэдээлж буй байдал,хөрөнгийн бүртгэл, хяналт тавьсан байдал зэрэгт хяналт хийж үнэлгээ өгөх юм.