Номгон сумын Засаг даргын Тамгын газрын энэ 7 хоногийн шуурхай хурал боллоо.
Шуурхайгаар Тамгын газраас хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээг иргэд нийтэд цахимаар сурталчилах, албан хаагчдын хагас жилийн үр дүнгийн гэрээний тайланг хамт олны хурлаар хэлэлцэх, ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэх төсөл хөтөлбөрийн иргэдээс гарсан саналыг өргөтгөсөн хурлаар эрэмбэлэх, өмч хөрөнгийн тооллого хийх, хагас жилийн тайлан мэдээг цэг хугацаанд нь мэдээлэх зэрэг ажлуудын талаар мэдээлэл хийлээ.
ИТХ-ын Ажлын албанаас Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийх санал, Тэргүүлэгчдээс гарсан зарим тогтоол шийдвэрийн талаар товч мэдээлэл хийж санал солилцлоо.
2018.06.13.
Сумын ИТХ, Тэргүүлэгчдийн ажлын алба