Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМ.НОМГОН СУМ: МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний зуслан цугларалтанд Номгон сумын Өсвөрийн Улаан Загалмайн гишүүн хүүхдүүд оролцоно.

2018-06-12

МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний үндэсний зуслан цугларалт "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг-Хүмүүнлэг сэтгэлээр нэгдье" уриатайгаар Олон Улсын Хүүхдийн Найрамдал төвд 2018 оны 06 дугаар сарын 19-26-ний өдрүүдэд болох гэж байна.
МУЗН-ийн өсвөрийн улаан загалмайн гишүүн, Номгон сумын ЕБС-ийн сурагч Г.Халиун, Б.Энх-Учрал, Д.Даваасүрэн нар зуслан сургалтанд оролцоно. 
Хүүхдүүд зуслан цугларалтанд хамрагдсанаар 21 аймаг, 360 сумын төлөөлөл болох өсвөрийн улаан загалмайн гишүүн сурагчидтай туршлага солилцох, МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцах, хүмүүнлэгийн чиглэлээр, Өсвөрийн Улаан Загламай клубын үйл ажиллагаа, арга зүйд суралцах, хүүхдийн хүчирхийллийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох юм. 
Хүүхдүүддээ их зүйлийг сурч, мэдэж, олон сайхан найзуудтай болоод сайн яваад, сайхан амраад ирээрэй, ирээд сурч мэдсэн зүйлээ үеийн олон найз нартайгаа хуваалцаарай гэж хүсэн ерөөж байна. Амжилт хүүхдүүдээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 159
153 / 96%
6 / 4%
0 / 0%