Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр батлагдан гарсан бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр аймгийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 2014 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.
Дархан-Уул аймгийн ГХУСАЗЗ 2014 онд 5 бүлэг 12 багц ажил хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Зөвлөлийн хурал 2014 оны эхний хагас жилд 5 удаа хуралдаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, шалган туслах ажлын хэсгийг сумдад томилон ажиллуулах, Төмөр замын Дархан зангилааны орчимд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиож буй ажил, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх талаар 2014 онд хийх ажлын төлөвлөгөөг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, шалган туслах ажлын удирдамж батлан ажиллаж байна. Удирдамжийн дагуу 5-н ажлын хэсэгт зөвлөлийн 18-н гишүүд Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын 20-с дээш ажилтантай байгууллагуудыг хамруулан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэрийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа өгөх зорилгоор ажиллалаа.
Тайлант хугацаанд аймгийн ГХУСАЗЗөвлөлийн гишүүд шинэ жил, сар шинийн баярын өдрүүдэд аймгийн хариуцлагатай эргүүлээр ажиллалаа.
Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, ялангуяа газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам зөрчих, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн ГХУСАЗЗ-өөс батласан удирдамжийн хүрээнд аймгийн Байгаль орчин, Мэргэжлийн хяналтын газар, ГХУСАЗЗ-ийн гишүүдтэй хамтран Шарын гол, Хонгор сумдын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 2 аж ахуйн нэгж, 55 иргэний үйл ажиллагаанд 2 удаа үзлэг шалгалтыг хийж, байгаль хамгаалахтай холбоотой холбоотой хууль тогтоомжийг зөрчихгүй байх талаар яриа таниулга, анхааруулга, сэрэмжлүүлгийг хийв.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд иргэдийн болон цагдаагийн алба хаагчдын хүсэлтийн дагуу нийт 57 сая төгрөгийн өртөг бүхий KIA маркийн 2 автомашиныг хүлээлгэн өглөө. Мөн малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ашиглагдах "УАЗ-469" маркийн машиныг ч өгсөн юм.
Хөдөлгөөнт эргүүл 3 чиглэлд 3 автомашинтай 6 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 18:00-02:00 цагийн хооронд ажиллаж байна. Давхардсан тоогоор 270 алба хаагч ажилласан ба явган эргүүлд давхардсан тоогоор 1080 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2014 оны 2 дугаар улирлын байдлаар нийт 470 гэмт хэрэг үйлдэгдэн гарсан ба өнгөрсөн оны мөн үеэс 65 гэмт хэргээр буюу 39.8 хувиар өслөө.
Нийт 470 гэмт хэргийн 231 буюу 49,1 хувийг хөнгөн хэрэг гэмт хэрэг, 195 буюу 41,4 хувийг хүндэвтэр гэмт хэрэг, 34 буюу 7,2 хувийг хүнд гэмт хэрэг, 10 буюу 2,1 хувийг онц хүнд гэмт хэрэг эзэлж байна.
Гэмт хэргийн улмаас 9 хүн нас барж, 190 хүн гэмтэж бэртэн хохирсон байна. Нийт гэмт хэргийн 144 хэрэг согтуугаар үйлдэгдсэн байна.
Аймгийн хэмжээнд нийт 2729 хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4.4 хувиар өссөн ба 145 буюу 5,3 хувь нь эмэгтэй байна.

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР

ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛИЙН АВТОМАШИНЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ