Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Ногоон буян” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 50500 ширхэг 6 төрлийн модны суулгацыг аймагтаа өгнө

2018-06-08

Доктор Т.Атарсайхан захиралтай “Ногоон буян” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2018-2020 онуудад Дархан хотын ногоон байгууламжинд шаардлагатай мод суулгацыг нийлүүлэх, мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллах санал санаачилга гарган, аймгийн Захирагчийн ажлын албатай хамтран ажиллахаар болжээ. Энэ ажлын хүрээнд /2018.06.06/ аймгийн Засаг даргын тамгын газрын хүндэтгэлийн танхимд хоёр тал хамтран ажиллах гэрээнд гарыг үсэг зурлаа. “Ногоон буян ХХК” гурван жилийн хугацаад нийтдээ 50500 ширхэг 6 төрлийн /шар хуайс, агч, хайлаас, улиас, голт бор, монос/ модны суулгацыг төлөвлөгөөний дагуу нийлүүлж хотын ногоон бүсийг бий болгох ажилд бодит хувь нэмрээ оруулах юм байна. Гэрээ байгуулах арга хэмжээнд аймгийн Засаг дарга С.Насанбат болон манай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Хуримтлалын бүлгийн холбоо”-ны 14 ахлагч уригдан оролцжээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%