Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​“Спортлог Дарханчууд” дэд хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын 6,7,8, Малчин багийн иргэдийн дунд спортын 4-н төрлийн тэмцээн явагдаж аваргуудаа шалгаруулжээ

2018-05-22

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар “Спортлог Дарханчууд” дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн ардчилал монголын оюутны холбоотой хамтран хуучин Дарханы иргэдийн дунд спортын тэмцээнийг шат дараатайгаар явуулж байна. Өнгөрсөн хугацаанд нийтдээ 6-н багийн дунд явуулсан бол 2018 оны 05 дугаар сарын 19,20-ний өдрүүдэд Дархан сумын 6,7,8, Малчин багийн иргэдийн дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гээд нийт 4-н төрлийн спортын тэмцээнийг явуулж аваргуудаа шалгаруулсан байна. Сагсны эрэгтэй төрөлд 8-н баг оролцсоноос Д.Үүрийнцолмон ахлагчтай 8 дугаар багийн тамирчид, эмэгтэй төрөлд 5-н баг оролцсоноос П.Гаваа ахлагчтай 8 дугаар багийн тамирчид, гар бөмбөгийн эрэгтэй төрөлд 6-н баг оролцсоноос Г.Ганбөх ахлагчтай 8 дугаар багийн тамирчид, эмэгтэй төрөлд 7-н баг оролцсоноос Б.Оюун ахлагчтай 8 дугаар багийн тамирчид, шатрын эмэгтэй төрөлд 8 дугаар багийн иргэн Б.Баттуяа, эрэгтэй төрөлд 6 дугаар багийн иргэн А.Бямбасүрэн, Ширээний теннисийн эрэгтэй төрөлд 8 дугаар багийн иргэн Б.Батсүх, эмэгтэй төрөлд 7 дугаар багийн иргэн С.Саранцэцэг нар эхний байруудад орсон байна. Спортлог Дарханчууд аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа энэхүү спортын өдөрлөг удахгүй шинэ Дарханы багуудад үргэлжлэн явагдана.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%