Бүгд Найрамдах Унгар улсад зохион байгуулсан 2 улсын хоорондын хамтарсан бизнес форумд аймгийн ИТХ-ын дарга оролцож, Дархан хот, Веспрем хотын хамтын ажиллагааг эхлүүлж, хоёр улсын бизнес түншүүдийн харилцааг тогтоож, 2 талыг нэгтгэсэн “Кластер” холбоо байгууллаа. Энэ ажлын хүрээнд Унгарын талаас 2 удаагийн албан айлчлалыг хийж, Дархан хотын хот байгуулалт, үйлдвэрүүдтэй танилцлаа.
Энэхүү Кластер ажиллагаагаар 2 улсыг бүх салбарт нэгтгэж, бизнес болон төр засгийн хүмүүсийг холбон, хамтран шинэ санаа, техник технологийг нэвтрүүлэх, Монголд иноваци технологийн туслалцаа авч ажиллах юм.