Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИРГЭД “СҮРЬЕЭГҮЙ ДАРХАН” АЙМГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР БОЛОН ӨЭМТ-ҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛАА ИЛЭРХИЙЛЭВ

2018-05-17

    Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Эрүүл мэндийн газар хамтран “Сүрьеэгүй Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн төсөл”, “Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээ ба тулгамдсан асуудлыг иргэдээр хэлэлцүүлэн саналыг нь авч, тусгах нь” нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2018.05.17/ зохион байгуулав. 
Хэлэлцүүлэгт Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, НЭМТ-ийн дарга С.Энхжаргал, Өрхийн эмнэлгүүдийн холбооны тэргүүн, Гос-Хот ӨЭМТ-ийн дарга Д.Ганболд, Иргэний танхимын дарга Д.Гантулга нарын албаны төлөөлөл болон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Алтантуяа, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч А.Соронзонболд, 60 гаруй иргэн оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм. 
     Энэ үеэр ЭМГ, Нийгмийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн хөтөлбөрийн Зохицуулагч, эмч  Б.Цэрмаа “Сүрьеэгүй Дархан” дэд хөтөлбөрийн төсөл, Дархан-Уул аймгийн өрхийн эмнэлгүүдийн холбооны тэргүүн, Гос-Хот ӨЭМТ-ийн дарга Д.Ганболд “Өрхийн тусламж үйлчилгээ ба тулгамдсан асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн бөгөөд иргэдийн зүгээс “Сүрьеэгүй Дархан” дэд хөтөлбөрийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд харин өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг сайжруулах тухай саналуудыг гаргасан юм. 
      Иргэдийн саналыг эрүүл мэндийн салбарын удирдлагууд үйл ажиллагаандаа тусган ажиллах болно хэмээн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл хэллээ.
Харин “Сүрьеэгүй Дархан” дэд хөтөлбөрийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, улмаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулснаар хэрэгжиж эхлэх юм.
Мөн энэ өдөр цусны даралттай тэмцэх Олон улсын өдөр тохиож буйтай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчдын даралтыг үзэж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулснаараа онцлогтой болсон юм. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 135
131 / 97%
4 / 3%
0 / 0%