Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

2018-05-14

“Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Увс аймаг дахь Цагдаагийн газраас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний мэдлэг олгох зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээнд Улаангом сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1, 3, 4, 5, 7, 8, 9, 10 дугаар цэцэрлэгийн нийт 96 хүүхэд оролцож авхаалж самбаагаа сорьсноос 1-р цэцэрлэгийн “Бид чадна” баг 80,3 оноогоор нэгдүгээр байранд шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль, гарын бэлэг, 9-р цэцэрлэгийн “Мөрдөст” баг 77,4 оноогоор хоёрдугаар байранд шалгарч өргөмжлөл мөнгөн медаль, гарын бэлэг, 5-р цэцэрлэгийн “Шүгэлхэн”, 8-р цэцэрлэгийн “Шонхор-2” багууд ... оноогоор тус тус гуравдугаар байранд шалгарч өргөмжлөл, хүрэл медаль, гарын бэлэг, бусад оролцсон баг тамирчдыг гарын бэлгээр тус тус шагнаж урамшууллаа.

Тус тэмцээний зардлыг аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-өөс гарган хамтран ажиллалаа.


“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%