Дарханы дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компаний хамт олон жил бүрийн 4 дүгээр сард нийгмийн зорилтот бүлэгрүү чиглэсэн "Сайн үйлсийн аян"-ыг зохион байгуулдаг юм байна. Сайн үйлсийн аяны хүрээнд тус компанийхан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн, билэг танхай явсан яруу найрагч Р.Чойном агсаны охинд тусламж үзүүллээ.
Дархан сумын 5 дугаар баг Үндсэн тосгоны 32-р брак байрны энэхүү өрх айлыг сонгон гэр доторх дулааны шугамыг нь өөрсдийн зардлаар бүрэн шинэчилж өгчээ. Гэрийн эзэн Д.Отгонбаатар, эхнэр Ч.Мөнхтэмүүлэн хоёр 3-18 насны 4 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нөхөр хоёр гар дээрээс номын худалдаа хийж ойр зуурын хэрэгцээгээ залгуулахаас өөр өрхийн орлогогүй аж.
Инженерийн шугам нь муудаж зайлшгүй солих шаардлагатай болсон ч эдийн засгийн байдлаасаа шалтгаалан хөлдөж хагарсан шугамаа сольж чадахгүй явсаны дээр дулааны төлбөр их хуримтлагдсан учир өвөлдөө байнга халаалт тасалдан зутруухан байдаг тухай өрхийн тэргүүн нь ярьсан юм.
Харин одоо ирэх өвлийг ажирахгүй өнгөрөөх
боломжтой болсонд өрх айлынхан баяртай байна. Их хотын захад буйдхан энэ байранд нэгэн цагт нийгмийн ороо бусгааг бадаг
шүлгээрээ баалан хэлж, билэг танхай явсан яруу найрагч Р.Чойном агсны охин
амьдардаг нь энэ айлын эзэгтэй юм.
Р.Тунгалаг-Эрдэнэ