Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Нэг дэвтэр, нэг үзэг" сайн санааны аянд нэгдэв

2014-08-28

Хичээлийн шинэ жилийг угтаж зорилтот бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл олгох "Нэг дэвтэр, нэг үзэг" сайн санааны аяныг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс санаачилан зохион байгуулж байна. Тус хэлтсээс хичээлийн хэрэгсэл нэн шаардлагатай 60 хүүхдийн судалгааг гаргаж, төрийн байгууллагуудад удирдамж хүргүүлсэн байна.
Уг аянд аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтнууд нэгдэж, өөрт илүү байгаа хичээлийн хэрэгслийг хандивлалаа. Зорилтод өрхүүдийн хүүхдүүдийг сурч боловсроход нь тус дэм болж, хичээлийн хэрэгсэл олгосноор тэдний сурах хүсэл эрмэлзлэл нэмэгдэнэ гэж аяныг зохион байгуулагчид ярьж байна.



“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%