Номгон сумын Засаг даргын 2017 оны А/21 захирамжаар "Мэдээлэл сурталчилгаа, нийтийн биеийн тамир,соёл хүмүүжлийн 14 хоногийн аян" -ны болзолт уралдаан зарласан билээ.
Тус аянд А.Алтанчимэг ахлагчтай баг тэргүүн байр, Мөнхсолонго ахлагчтай баг дэд, Г.Цэрэндулам ахлагчтай баг гутгаар байрыг тус тус эзэлсэн дүнг өнөөдөр Засаг даргаас гаргасан байна. Харин аяныг эрч хүч, зоригтойгоор эхлүүлсэн "Ухаалаг шийдлийн эзэд" Б.Булгамаа ахлагчтай багийн хамт олны "Богц дүүрэн аз жаргал" аялалын арга хэмжээ тусгай байранд шалгарлаа.
2018.04.18