Номгон сумын "Ном дизель" ОНӨААТҮГ-аас байгууллагын дарга, эрхлэгч, ХАБ-ын ажилтнуудад "Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал" сэдэвт сургалтыг 2018.04.17-ний өдөр зохион байгуулж, ХАБЭА-ны тухай хууль Хөдөлмөрийн тухай, Цахилгааны аюулгүй ажиллагаа зэрэг хичээл сургалтыг хийж байна.
Сургалтанд нийт 15 хүн хамрагдлаа. Энэхүү ажлын хүрээнд байгууллагуудын аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж газар дээр нь зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаа.