Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 6 дугаар хурал хуралдлаа

2018-04-16

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит зургаадугаар хурал 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуралдлаа.

Тус хурлаар аймаг орон нутгийн бодлого шийдвэр, цаг үеийн байдалтай холбоотой есөн асуудлыг хэлэлцлээ.

Тухайлбал Зөгийн үүр хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцож, Малчин, Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих зэрэг хөтөлбөрүүдийн явцын хэрэгжилттэй танилцаж хөтөлбөрийг хүчингүй болгож, тус хөтөлбөрүүдийн агуулга үйл ажиллагааг нэгтгэн боловсруулсан Малчин хөтөлбөрийг шинэчлэн баталлаа.

 

Мөн орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн 2018 оны хувь нийлүүлэгчдийн ээлжит хуралд оролцох орон нутгийн төлөөллийг томилж, Төрийн шагналд иргэдийг тодорхойлж, аймгийн ИТХ-ын шагналаар шагнаж, Орон нутгийн өмчийн тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 163
157 / 96%
6 / 4%
0 / 0%