Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

2018-04-11

Өнөөдөр /2018.04.11/ аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал 84-н хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн аймгийн дэд хөтөлбөрийн төсөл, үндсэн хөрөнгийг данснаас хасч актлах, аймгийн Засаг даргаас олгох “шагналын журам”, “буцалтгүй тусламж”-д нэмэлт өөрчлөлт оруулах санал гэсэн 3-н асуудал хэлэлцсэн байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөрийн төслийг боловсруулах үндэслэл нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 6.3-т Хөдөлмөр нийгмийн хамгааллын зорилтын хүрээнд 6.3.6 дахь заалтад Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн орчныг сайжруулна гэж тусгасан нь Үндэсний 5 дахь хөтөлбөрийг орон нутагт дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлэх үндэслэл болж ээ. Энэхүү дэд хөтөлбөрийг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хэрэгжүүлж орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг сурталчлан таниулж ажил олгогчийн үүрэг хариуцлага нэмэгдэж осол гэмтлийн тоо буурах давуу талтайг зөвлөлийн гишүүд дэмжин аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулахаар дэмжсэн байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%