Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН САНААЧИЛГААР “ШИНЭ ГУДАМЖ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.

2014-08-26

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Г.Ганбат Дархан сумын 15 дугаар багт “Шинэ гудамж” төслийг санаачилан, тус багийн  6 дугаар хэсгийн иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гурван метр гудамжийг өргөтгөж, 12 метр болгосон байна. Ингэхдээ иргэд өөрсдийн хувийн өмчлөлийн газраа татаж, үлгэр жишээ үзүүлжээ. Түүнчлэн 72 ширхэг агч модыг тарьж, иргэдийн оролцоотойгоор явган хүний замыг хийсэн байна. Цаашид гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг хашаажуулах ажлыг хийхээр төлөвлөж байна. Шинэ гудамжийг байгуулахад тухайн гудамжны иргэд 150.000 төгрөг гаргаж, бэлэн мөнгө өгөх боломжгүй иргэд нь хөдөлмөрөөрөө хоршиж, цемент, машин тэргээр туслах зэргээр “сэтгэл гарган” ажиллаж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%