Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

77 асуудлыг авч хэлэлцэн, 47 тогтоол гаргав

2014-08-26

2014 оны эхний хагас жилд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 15 удаа хуралдуулж, нийт 77 асуудлыг авч хэлэлцэн, 47 тогтоол гаргаж, аймгийн хэтийн төлөв, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зэрэг хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал:
  • Улсын сайн малчин, Улсын тэргүүний тариаланчаар шалгаруулахаар тодорхойлолтыг дэмжих тухай
  • Дархан-Уул аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай,
  • 2014 онд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны зохион байгуулалтын талаар
  • Дархан-Уул аймгийн хэмжээнд 2014 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаалгах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай
  • Аймгийн 2013 оны газрын нэгдмэл сангийн тухай
  • 2014 онд тус аймагт  иргэдэд өмчлүүлэх газрын байршил хэмжээг тогтоох тухай
  • 2014 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай 
  • 2014 онд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө, зардал батлах тухай
  • Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт мөрдөх Барилга угсралтын үйл ажиллагаанд баримтлах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам батлах тухай
  • Аймгийн нэн ховор, ховор ургамлыг хамгаалах менежментийн төлөвлөгөө батлах тухай
  • Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-2” –ыг хэрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр батлах тухай
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хөтөлбөр батлах тухай 
  • Смарт Дархан дэд хөтөлбөр батлах тухай
  • Улаан-Үд хотын нэрэмжит гудамж болгох тухай
  • Алдарт эх 1, 2 дугаар одонгоор шагнуулах эхчүүдийг уламжлах
  • Төрийн дээд одон медальд тодорхойлох тухай зэрэг нийт 77 асуудлыг хэлэлцэн тогтоол шийдвэр гарган хэрэгжүүлж ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тус аймагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц байдал, инженерийн шугам сүлжээний чиглэлээр хэрэгжиж буй гадаадын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн талаар, Шүүхийн шинжилгээний алба, Байгаль орчны газар,  Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Соёл спорт аялал жуулчлалын газар, Худалдан авах ажиллагааны албаны үйл ажиллагааны талаар, мөн “Хавдрын эсрэг - 2014” аяны тайлан, орон нутгийн хөгжлийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалтанд хийсэн шалгалтын дүн, 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн явц зэргийг хэлэлцэн үнэлгээ дүгнэлт, үүрэг даалгавар өглөө.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%