Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ БАЙНА

2018-04-10

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 6.3-т Хөдөлмөр нийгмийн хамгааллын зорилтын хүрээнд 6.3.6 дахь заалтад Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн орчныг сайжруулна гэж тусгасан нь Үндэсний 5 дахь хөтөлбөрийг орон нутагт дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлэх үндэслэл болжээ. Энэ дагуу өнөөдөр /2018.04.10/ Аймгийн Хөдөлмөрийн Аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөлийн ээлжит 5 дугаар хурал болж хурлаар Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөрийг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга С.Энхболд салбар зөвлөлийн гишүүдэд танилцуулж харилцан санал солилцож байна. Энэхүү дэд хөтөлбөрийг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хэрэгжүүлж орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг сурталчлан таниулж ажил олгогчийн үүрэг хариуцлага нэмэгдэж осол гэмтлийн тоо буурах давуу талтай юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%