Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хуралдлаа

2018-04-09

Дархан-Уул аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр /2018.04.09/ хуралдлаа. Хурлаар аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээ тайланг танилцуулсан юм. 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар Аймгийн Засаг дарга болон Тамгын газар, Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумд болон 24 агентлагт нийтдээ 6622 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд шийдвэрлэлт 93 хувьтай байна. Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дийлэнх хувийг газар хүссэн өргөдөл, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, тухайн байгууллагаас үзүүлдэг төрөлжсөн үйлчилгээнд хамрагдах хүсэлт эзэлж байсан ажээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%