Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

2018-04-06

Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс 2017 онд манай аймагт “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох”, “Ажлын байрыг дэмжих”, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих”, “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих”, зэрэг 6 хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд нийт 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилтыг олгосон байна. 

“Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох” хөтөлбөр нь 2018 онд үргэлжлэн хэрэгжих бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ жил “Гэрээт малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл”, “Зохион байгуулалттай ажлын байр бий болгох туршилтын төсөл”, “Ур чадварт түшиглэсэн ажлын байр бий болгох туршилтын төсөл”-ийг шинээр хэрэгжүүлэх юм. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 170
161 / 95%
8 / 5%
1 / 1%