Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Буурал 40 постод хяналт тавьж ажиллаж байна

2018-04-04

Аймгийн засаг даргын орлогчийн  баталсан хуваарийн дагуу ХХААГ-ын МААА-ны мэргэжилтэн, МХГ-ын улсын байцаагчтай хамтран 2018 оны 02 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 1-ныг хүртэлх хугацаанд 4 удаагийн хяналтаар 101 ширхэг тээврийн хэрэгслийг бүртгэж, амьд мал 57 толгой, 41 тонн үхэр, хонь, ямааны мах, 13 тонн өвс, 48 тонн малын тэжээл /хивэг, хорголжин/, 0,7 тонн сүү, 2,7 тонн ноолуурын гарал үүслийн гэрчилгээг шалган нэвтрүүлэн зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн “Дүнжингарав-2018” уралдааны 43 толгой адуу, 13 авто машин, “Чингис мастер кросс-2018” уралдааны 34 ширхэг тээврийн хэрэгслийг зориулалтын ариутгалын машинаар ариутгасан байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%