Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Чингис мастер кросс-2018" уралдааны аваргаар спортын мастер Л.АРИУНБОЛД тодров

2018-04-02

Монголын Авто Мастеруудын Холбооны "Чингис мастер кросс-2018" уралдаан уламжлал ёсоор Дархан хотын уугуул Улсын Их Хурлын гишүүн асан Мишигийн Чимэдцэрэнгийн нэрэмжит болон 20 дахь удаагаа амжилттай зохиогдов. Дархан хотноо болсон энэ жилийн уралдаанд Монголын мастер кросс ангилалын 45 эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин оролцсон юм. Тамирчид урьдчилсан 4 гараанд өрсөлдөж түрүүлсэн тамирчид нь хагас шигшээгийн хоёр гараанд уралдлаа. 
Хагас шигшээд тэргүүлсэн тамирчид нь шигшээ уралдаанд хурд самбаагаа сорьж "Чингис мастер кросс-2018" уралдааны аваргаар Спортын мастер Л.Ариунболд тодров. Тэмцээний шагналыг “Чингис Шар айраг” Компаний захирал Д.Очирхуяг, Монголын Авто Мастеруудын Холбооны гүйцэтгэх захирал Б.Батсүх, Улсын Их Хурлын гишүүн асан Чимэдцэрэнгийн хөвгүүд гардууллаа. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Чингис шар айраг” компани, Дархан хотын “Од Трейдинг”, “Чингис Беер” компанууд, аймгийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, “Залуучууд” театр, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Дархан” салбар, Дархан сумын Засаг Даргын Тамгын Газар хамтран ажиллав. 
Тэмцээнийг зохион байгуулагчид, тамирчид, үзэгчид хамтран уралдааны дараа Хуучин Дарханы "Гүн жалга"-ийн энгэрийн байгаль орчныг хамгаалах аян өрнүүлжээ.#via Ragchaasuren Uvgunkhuu

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%