Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Монголын тариаланчдын холбоо” ТББ-ын IV чуулган боллоо

2018-04-02

 “Монголын тариаланчдын холбоо” ТББ-ын IV чуулган /2018.03.31/ Дархан- Уул аймгийн Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хурлын танхимд хуралдлаа. Тус чуулганд Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Төв зэрэг тариалан эрхэлдэг 10-н аймгийн 218 төлөөлөгч оролцож газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хамтдаа ярилцсан юм. Мөн газар тариалан эрхлэгчдийн 2 холбоо нэгдэн Монголын тариаланчдын үндэсний холбоо байгуулж Ерөнхийлөгчөөр нь улсын их хурлын гишүүн, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Ж.Энхбаярыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгосон байна.

 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%