Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ХУРЛЫН ХОРООНЫ ГИШҮҮД 2017-2018 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОВ

2018-03-29

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 29-ны өдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны хорооноос дүүргийн 2017-2018 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулав. 
Уулзалтад дүүргийн ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга Б.Насанбат, гишүүн Т.Идэрцагаан, Д.Отгонбаатар, Ч.Болормаа, Ш.Батсүрэн, Төлөөлөгч Д.Ядамжав, Д.Бугасүрэн, холбогдох хэлтэс албадын дарга нар оролцлоо. 

Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Жамъяндорж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж нар Хурлын хорооны гишүүд, Төлөөлөгчдөд 2017 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажил, 2018 онд хийхээр төлөвлөгдсөн  хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл өгч санал солилцсон юм. 
















“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%