Аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдэд Дархан үйлдвэрлэл технологийн парк ОНӨХХК, Дархан орон нутгийн
зам тээвэр ОНӨААТҮГ, Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар ОНӨААТҮГ-ууд
2017 онд хийсэн ажлын тайлангаа 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр
танилцуулахтай холбогдуулан ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Хот
байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хяналтын хороо
урьдчилан дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.
Тус хорооны гишүүд
дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан асуудлаар дүгнэлт гаргаж,
2018,03,30-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах юм.