НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчидтой хамгийн ойр ажилладаг орон нутгийн хамтарсан багийн гишүүд, холбогдох байгууллагуудын ажилтнуудад гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлүүдийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалтыг өнөөдрөөс /2018.03.27/ эхлэн энэ сарын 29-нийг хүртэл зохион байгуулж байна.
SASA буюу оролцоонд тулгуурласан уг сургалтад Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл болон 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын товч танилцуулгыг ХЗДХЯ-ны ГХУСАЗЗ-ийн ахлах мэргэжилтэн Н.Отгонжаргал танилцуулж, мөн ХЭҮТ-ийн сургагч багш нар “Гэр бүлийн хүчирхийллийн ойлголт, мөн чанар онцлог” сэдвээр ХЭҮТ-ийн сургагч багш Н.Ариунтариа мэдээлэл хийлээ.