Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

​“Ахмад жил - 2018” спортын V дугаар наадам болно

2018-03-26

2018 оныг Дархан-Уул аймгийн хэмжээнд Ахмадыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит “Ахмад жил - 2018” спортын V дугаар наадмыг 2018 оны 04 дүгээр сарын 6-11-ны өдрүүдэд тусгай зааврын дагуу зохион явуулахаар болжээ. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, Ахмад тамирчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, өсвөр үе, залуучуудын дунд ахмад тамирчдыг сурталчлах зорилготой явагдах уг тэмцээн Софт волейбол, Ширээний теннис, Даам, Шатар, Нийтийн бүжиг, Хийн дасгал гэсэн төрлөөр явагдаж эхний 3-н байранд шалгарсан баг тамирчдыг аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагнах ажээ. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 170
161 / 95%
8 / 5%
1 / 1%