Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ НАУРЫЗЫН БАЯРТ ОРОЛЦЛОО

2018-03-23

     Дархан-Уул аймгийн Казак иргэд үндэснийхээ их Наурыз баяраа ёс төртэй тэмдэглэж байна. Дархан сумын Казак иргэдийн зөвлөлөөс “Дархан ресторан”-д Наурыз баярын өдөрлөг /2018.03.22/ хийв. Уг өдөрлөгт аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат уригдаж оролцлоо.
Тус аймгийн Казак иргэд Дархан хот болон бүх сумдад 500 гаруй өрх, гурван мянга гаруй Казак иргэд байдгаас Дархан хотод зуу гаруй өрх, Шарын гол суманд гурван зуу гаруй, бусад нь Хонгор суманд оршин суудаг. Сүсэг бишрэлийн хувьд Мусульман шашинтан бөгөөд Шарын гол, Хонгор сумдад Мусалманы мөргөл үйлддэг сүмүүд бий. Хонгор суманд байгуулагдсан сүм нь байнгын ажиллагаатай. Тус хийдэд “Жуманамаз” буюу Баасан гарагийн мөргөлийг тогтмол үйлддэг байна. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%