Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХТ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Р.ТУНГАЛАГ-ЭРДЭНЭ Ю.БОЛОРСАЙХАНД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИЙГ ГАРДУУЛАВ

2018-03-20

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар зарлигаар Югээндоржийн Болорсайханыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнажээ. Шагналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ өнөөдөр /2018.03.20/ гардуулж, баяр хүргэлээ. 
Ю.Болорсайхан нь Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-д 1987 оноос эхлэн тасралтгүй 30 жил ажилласан бөгөөд эрчим хүчний салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан алдар гавьяагаа ийнхүү төр засгаар үнэлүүлж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 167
158 / 95%
8 / 5%
1 / 1%