Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ӨТСЭЗГБХ ХОРОО ЭНЭ САРЫН 23-НД АКТЛАХ МАШИНУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙНЭ

2018-03-19

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Өмч, төсөв санхүү, Эдийн засаг, гадаад бодлого хяналтын хороонд Орон нутгийн өмчийн газраас өнөөдөр /2018.03.19/ орон нутгийн өмчит байгууллагуудаас актлах хүсэлт ирүүлсэн 33 автомашиныг танилцууллаа. Тус хорооны гишүүд дээрх мэдээлэлтэй танилцаж, актлах автомашинуудаас 13 автомашиныг түүвэрлэж 2018 оны 03 дугаар сарын 23-ны үзлэг явуулахаар  боллоо. 
Мөн тус хороо 2017 оны төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн тайланг сонсож, санал зөвлөмж өгч ажиллалаа.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 158
152 / 96%
6 / 4%
0 / 0%