Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“ Цахим баримт, цахим архив ” сэдвээр сургалт хийв

2018-03-12

Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 7 хоног бүрийн Лхагва гарагт хэлтсийн байцаагч,ажилтнуудыг хамарсан сургалтыг зохион байгуулж хэвшсэн. Ээлжит дотоодын сургалтыг “Цахим баримт, цахим архив” сэдвийн хүрээнд 2018.03.07 зохион байгууллаа. Хэлтсийн архив, хөрөнгө хариуцсан мэргэжилтэн З.Уранчимэг өнгөрсөн сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан сургалтад оролцоод иржээ. Тус сургалтаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас архивын баримтын тоо бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх зорилт тавьж хэрхэн ажиллах талаар заавар зөвлөмж өгсөн байна .Энэ дагуу хэлтсийн алба хаагчдад сургалт зохион байгуулж, мэдээлэл өгөв. Баримтын цахим сан үүссэнээр эх баримтын ашиглалт буурч баримтын хадгалалт хамгаалалт сайжирна гэдгийг сургалтын үеэр онцлон хэллээ.Төрийн архив хөмрөг үүсгэгч байгууллагуудаас цахим хэлбэрээр баримтын нөхөн бүрдүүлэлт хийж, архивын мэдээллийн нэгдсэн сан үүсгэх аж. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 170
161 / 95%
8 / 5%
1 / 1%