Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ӨМ.НОМГОН СУМ: Эмэгтэйчүүд ба шинэ боломж сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

2018-03-07

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сумын ИТХ, Тэргүүлэгчдийн ажлын албанаас  "Эмэгтэйчүүд ба шинэ боломж" сэдэвт хэлэлцүүлэгийг 2018.03.07-ний өдөр зохион байгуулж нийт 123 хүнийг хамрууллаа. 
Хэлэлцүүлгээр "Шинэ тосгон" хөдөлгөөн, шинэ баг төслийн талаар танилцуулж эмэгтэйчүүд бид хамтдаа, өөрсдийн хөдөлмөр, хүч, оюун ухаанаараа хамтран тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн өөрчилж, шинэ орчин, шинэ боломжийг бий болгох талаар хэлэлцэж, сумын боловсон хүчний бодлогоготой болох, байгууллага, ААН, айл өрх, гудамжны гаднах орчныг тохижуулах болзолт уралдаан зарлаж, дүгнэх, зарим нэг хорооллын дундах нийтийн эзэмшлийн талбайн орчинг цэвэрлэж, янзлах, мод тарих зэрэг 8 бүтээлч ажлыг хийж, хийсэн ажлаа тайлагнаж ажиллахаар шийдвэрлэлээ.

Сумын ИТХ-ын Ажлын алба

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%