Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дархан-Уул аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудас

2018 оны насанд хүрэгчдийн Волейболын “Аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн”-ийг волейволын спортын ОУХМ Ч.Түмэндэмбэрэлийн нэрэмжит болгон зохион байгууллаа

2018-03-06

2018 оны насанд хүрэгчдийн Волейболын “Аймгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн”-ийг  3-р сарын 2-4-ний  өдрүүдэд зохион байгуулсан байна. Энэ жилийн тэмцээнийг волейволын спортын ОУХМ Ч.Түмэндэмбэрэлийн нэрэмжит болгон явууллаа. 
эмцээнд Улаанбаатар хот, Баян-Өлгий, Говь-Алтай, Сэлэнгэ, Өмнөговь, Ховд аймгийн эрэгтэй 14 баг, эмэгтэй 10 баг нийт 24 багийн 300 орчим тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. 
3 өдөр үргэлжилсэн тус тэмцээний дүн гарахад эрэгтэй 14 багаас н.Очирсүх ахлагчтай Дөргөн сумын баг тамирчид 1-р байранд, н.Баасанжаргал ахлагчтай Ховд дулааны станцын баг тамирчид 2-р байранд, н.Баатарболд ахлагчтай  ХИС-ийн баг тамирчид 3-р байранд тус тус шалгарсан бол эмэгтэй 10 багаас Г.Оюунчимэг ахлагчтай БОЭТ-ийн баг тамирчид 1-р байранд, н.Төгөлдөр ахлагчтай “Мөст цэвэрлэг булаг” ХХК-ийн баг тамирчид 2-р байранд, н.Бямбарагчаа ахлагчтай Манхан сумын баг тамирчид 3-р байранд тус тус шалгарсан байна. 
Мөн шилдэг тамирчдыг энэ үеэр шалгаруулан шагнаж урамшуулжээ. Өөрөөр хэлбэл, шилдэг эрэгтэй довтлогчоор Ховд дулааны станцын тамирчин н.Батбилэг,  шилдэг эмэгтэй довтлогчоор “Мөст цэвэрлэг булаг” ХХК-ийн тамирчин н.Энхнаран, шилдэг эрэгтэй холбон тоглогчоор Дөргөн сумын тамирчин Ч.Энхтамир, шилдэг эмэгтэй холбон тоглогчоор Манхан сумын тамирчин н.Хосбаяр, шилдэг эрэгтэй тэгш тоглогчоор ХИС-ийн тамирчин н.Баянбэрх, шилдэг эмэгтэй хамгаалагчаар аймгийн идэрчүүдийн шигшээ багийн тамирчин Т.Хулан, нар тус тус шалгарсан байна. 

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 160
154 / 96%
6 / 4%
0 / 0%